“Хүн аалз”-ын дүр "Марвел"-ийн ертөнцөд ирлээ

Б.ГАНЗОРИГ
2019-09-30

“Хүн аалз” буюу “Spider man” дүрийг эзэмшигч "Сони" компани "Диснэй" компанитай зөвшилцөлд хүрчээ. Тэд 1 сарын өмнө зөвшөлцөлд хүрч чадахгүй "Марвел" компанийн бүтээдэг "Avengers" цувралд дахин харахгүй болсон гэж зарлагдаад байсан ч өнгөрөгч баасан гарагт дахин зөвшөлцөлж шийдэлд хүрчээ.

Тэд дахин нэг кинон дээр хамтрахаар болж, Хүн аалз Марвелын ертөнцөд эргэн ирлээ. Тус зөвшөлцөлд Уолт Дисней компани киноны 25 хувийг эзэмшихээр болж хоёр тал тохиролцоонд хүрсэн бөгөөд мөн киноны дараагийн ангийн нээлтийн товийг 2021 оны долдугаар сарын 03-нд хэмээн урьдчилсан байдлаар зарлаад байна.