“The Hu” хамтлаг "Grammy Awards-2020" -д дуулах санал асуулгад нэгдээрэй

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-10-16

Хүннү Рок црсгалыг дэлхийд таниулж,  олны сонорыг мялаасан “The Hu” хамтлагийн анхны цомог “Гэрэг” өнгөрсөн сард биллбоардын жагсаалтыг тэргүүлсэн билээ. 

Харин  дэлхийн томоохон хөгжмийн наадмуудын нэг "Grammy Awards-2020" наадам дээр тоглох хамтлаг, дуучдыг тодруулах санал асуулга онлайнаар эхэлсэн аж. Тэгвэл тус хамтлагийн шүтэн бишрэгчид дуртай хамтлагтаа санал өгөх давлагааг  цахим ертөнцөд эхлүүлжээ.

Хэрэв  та санал  өгөхийг хүсвэл https://www.billboard.com/ сайтад хандаж "The HU" гэж бичээд VOTE товчийг дарах бөгөөд  хэдэн ч удаа санал өгөх боломжтой аж.