Монгол хөөмийчдийг дэлхийд дансаллаа

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-10-31

Ховд аймгийн 1500 хөөмийч “Халуун элгэн нутаг” дууны хэсгээс нэгэн зэрэг хөөмийлж Гиннессийн амжилт тогтоолоо. Гурван настай балчираас 80 настай ахмад буурай хүртэл энэхүү дээд амжилт тогтоох арга хэмжээнд оролцсон аж. Тэд энэ сарын 28-аас эхлэн хамтдаа бэлтгэл хийсэн юм.  Хөөмий нь Монголын биет бус, соёлын үнэт өвд тооцогддог бөгөөд Дэлхийн хөөмийн холбооноос энэ үйл ажиллагааг санаачлан, Ховд аймгийн Засаг даргын тамгын газар дэмжин ажиллажээ. Дэлхийн дээд амжилтыг бүртгэн баталгаажуулдаг Гиннессийн төлөөлөгчид Ховд аймагт ажиллан, батламжийг газар дээр нь гардуулсан байна.