“ЦОЙ-2019” үзэсгэлэн нээгдэнэ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-11-01

Монголын уран сийлбэрчдийн шилдэг бүтээлүүд өнөөдөр үзэгчдийн хүртээл болох аж. Тодруулбал, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд сийлбэрч уран бүтээлчдийн нэгдсэн “ЦОЙ-2019” үзэсгэлэн  15.00 цагт нээгдэнэ.

Монголын Урчуудын Эвлэлийн Хорооны гишүүн уран сийлбэрч, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Цогбаярын шавь нар ийнхүү жил бүрийн арванэгдүгээр эхэнд үзэсгэлэнг дэлгэдэг. Эл уран бүтээлийн үзэсгэлэнд Монголын сийлбэрийн урлагийн өнөөгийн өнгө төрх, хөгжлийн чиг хандлагыг танилцуулах юм.