Өнгөрсөн оны 10 дугаар сард Улаанбаатар хотноо зохиогдсон “48 цаг” 10 дахь удаагийн кино наадамд оролцож, тэргүүлсэн “Хэц” богино хэмжээний кино олон улсын кино наадмын дэлгэцнээ өчигдөр гарсан юм. Уг киног “Талх-77” баг 48 цагийн хугацаанд бүтээсэн бөгөөд Шилдэг эвлүүлэг, Шилдэг дууны найруулга, Шилдэг зураглаач, Шилдэг эрэгтэй жүжигчин, Шилдэг найруулга, Шилдэг бүтээл шагналуудыг хүртсэн билээ. Ингэснээр “Талх 77” баг эх орноо төлөөлөн Недерланд улсын Роттердам хотод болох “Filmapalooza” олон улсын 48 цаг кино наадамд оролцох эрхээ авч, найруулагч Л.Базарсад, продюсер А.Тэргэл нар багаа төлөөлөн уг наадамд оролцжээ.