Монголын мисс “Miss International”-д байр эзэлсэнгүй

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-11-10

58 дахь удаагийн сайхан бүсгүй шалгаруулах “Miss international-2018” наадмын эцсийн шатны шалгаруулалт өчигдөр Японы нийслэл Токио хотын Токио Дом сити холлд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөсөн байна.

Тус тэмцээнд 77 орны гоо үзэсгэлэн төгөлдөр бүсгүйчүүд өрсөлдсөнөөс Венесуэлийн сайхан бүсгүй Марьем Кларет Влазко Гарсиа шалгарч, тэргүүн титмийн эзэн болсон байна. Харин манай улсаас тус наадамд Б.Мөнхчимэг Монгол улсаа төлөөлөн оролцсон юм. Тэрбээр өөрийн авьяас чадвар, авхаалж самбаагаа дайчлан оролцсон хэдий ч, энэ удаагийн тэмцээнд шилдгийн тоонд багтаж чадаагүй байна.  Олон үзэсгэлэнт бүсгүйчүүдээс нэгийг сонгоно гэдэг шүүгчдийн хувьд ч хүнд байсан нь мэдээж.