Сайд асан З.Баянсэлэнгэ 10 хоног “өлсөнө”

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-11-15

“Алтан цамхаг” шагналт 25 дугаар суваг телевизийн бүтээл 21000 реалити шоу нэвтрүүлгийн шинэхэн дугаар тун удахгүй цацагдахаар болжээ. Энэ дугаарт тун өвөрмөц оролцогчид оролцон 10 хоног “21000” төгрөгөөр амьдарч хоорондоо өрсөлдөх гэнэ.

Тодруулбал, Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ дуучин А.Хишигдалайтай өрсөлдөх юм байна. Нэвтрүүлэг арваннэгдүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн даваагаас баасан гарагт 21:30 цагаас цацагдах аж.

Нэвтрүүлгийн онцлог нь хоёр оролцогчдод 21000 төгрөг өгч, өөр ямар ч мөнгөний эх үүсвэргүйгээр 10 хоног зочид буудалд байрлуулж, тэвчээрийг нь шалгадаг юм