Танилц: Аймгуудын баяр наадамд хэн түрүүлж, үзүүрлэв

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-07-12

Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадам хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа эхлэхэд бэлэн болсон бол өнөөдөр өглөө Хүй долоон худагт соёолонг хүлгийн уралдаан болж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын уяач Д.Очирсүрэнгийн зээрд үрээ түрүүлж, торгон жолоогоо өргүүлж, наадамчин олноо баясгав. Тэгвэл энэ цаг мөчид мөн л аймаг, сумдын баяр наадам өргөн дэлгэр болж, наадамчин олноо баясгаж байна. Энэ өдрүүдэд баяр наадмаа хийж буй аймгуудын наадамд хэн түрүүлж, хэрхэн цолоо ахиулсныг тоймлон хүргэе.

  1. Архангай аймаг

Түрүү: Архангай аймгийн Цэнгэл сумын харьяат Д.Ням-Очир /Аймгийн арслан цол хүртсэн/

Үзүүр: Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, Аймгийн заан Л.Отгонбаатар /Аймгийн заан цолоо хоёр дахь удаа батлав/

Их шөвөг: Аймгийн арслан Ю.Баяржаргал

 2.  Баян-Өлгий аймаг

Түрүү: Баян-Өлгий аймгийн харьяат, Аймгийн заан М.Аманбек /Аймгийн арслан цол хүртсэн/

Үзүүр: Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын харьяат, «Өлгийн хүчтэн» бөхийн дэвжээний бөх, Аймгийн арслан Т.Ерболат /Арслан цолоо баталсан/

Их шөвөг: Баян-Өлгий Булган сумын харьяат, Аймгийн харцага Б.Төмөрбаатар /Харцага цолоо хоёр дахь удаагаа баталсан/

Баян-Өлгий аймгийн Толбо сумын харьяат, «Тастүлек» дэвжээний бөх, Сумын заан Х.Танирберген /Аймгийн харцага/

3. Баянхонгор аймаг

Түрүү: Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат, Аймгийн заан Д.Бямбасүрэн /Аймгийн арслан/

Үзүүр: Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, Аймгийн харцага Т.Дүүрэнсаран /Аймгийн заан цол шинээр хүртсэн /

Их шөвөг: Баянхонгор аймгийн Баянлиг сумын харьяат, Аймгийн начин Ч.Алтангэрэл /Аймгийн харцага цол шинээр хүртсэн/

Сумын Заан Н.Тавхай /Аймгийн харцага/

4. Булган аймаг

Түрүү: Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, Аймгийн заан П.Даваадорж /Аймгийн арслан цол хүртсэн/

Үзүүр: Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат, Аймгийн харцага Б.Түвшинтөг /Аймгийн заан цол хүртсэн/

5. Говь-Алтай аймаг

Түрүү: Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат Ц.Эрхэмбаяр /Аймгийн арслан цол хүртсэн/

Үзүүр: Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын харьяат, Аймгийн начин Г.Батмөнх /аймгийн заан цол/

Их шөвөг: Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат, Аймгийн заан н.Ариунбаатар

6. Говьсүмбэр аймаг наадам болоогүй /Долдугаар сарын 26-28-ны өдөр/

 

7. Дархан-Уул аймаг

Түрүү: Дархан-Уул аймгийн нэмэх начин, Төв аймгийн уугуул н.Төгөлдөр /Аймгийн арслан цол/

Үзүүр: Архангай аймгийн харьяат, Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, сумын заан Э.Мөнхжаргал /Аймгийн заан цол/

8.Дундговь аймаг:

Түрүү: Дундговь аймгийн Гурвансайхан сумын харьяат, аймгийн харцага Б.Доржсүрэн /Аймгийн арслан/

Үзүүр: Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат сумын заан Э.Золбоот /Аймгийн заан/

Их шөвөг: Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын харьяат аймгийн арслан Б.Амгаланбаатар

Булган аймгийн Могод сумын харьяат аймгийн заан Э.Энх-Амгалан

9. Дорноговь аймгийн наадам болоогүй

 

10. Дорнод аймгийн наадам болоогүй

 

11. Завхан аймаг

Түрүү: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Аймгийн нэмэх начин М.Амарсанаа /Аймгийн арслан цол/

Үзүүр: Завхан аймгийн Яруу сумын харьяат, аймгийн заан М.Лхагвагэрэл /Аймгийн заан цолоо баталсан/

12. Орхон аймаг

Түрүү: Архангай аймгийн Хайрхан сумын уугуул, Булган аймгийн харьяат, Цэргийн харцага О.Мөнх-Эрдэнэ /Аймгийн арслан/

Үзүүр: Завхан аймгийн харьяат, Аймгийн арслан Б.Уртбаяр /Аймгийн арслан цолоо баталж, чимэг нэмсэн/

Их шөвөг: Орхон аймгийн харьяат, Аймгийн цогт харцага Ө.Батсуурь

Говь-Алтай аймгийн харьяат, Аймгийн заан Д.Золбаяр

13.Өмнөговь аймаг

Түрүү: Өмнөговь аймгийн Номгон сумын харьяат, Аймгийн харцага М.Адьяахүү /Аймгийн арслан/

Үзүүр: Булган аймгийн Могод сумын харьяат, Аймгийн заан Э.Энх-Амгалан

14. Өвөрхангай аймаг

Түрүү: Өвөрхангай аймгийн Богд сумын харьяат, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, “Алтан хүч” компанийн бөх, аймгийн харцага Х.Энхчулуун /Аймгийн арслан/

Үзүүр: Өвөрхангай Тарагт сумын харьяат, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, “Тэргэл мөнх” компаний бөх, аймгийн начин Ж.Бямбадонид /“Аймгийн заан” цол/

Их шөвөг: Өвөрхангай аймгийн Баянгол сумын харьяат, аймгийн арслан Б.Батдорж

Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, сумын заан Ц.Бямба-Отгон /Аймгийн харцага цол шинээр хүртсэн/

15. Сэлэнгэ аймаг

Түрүү: Сэлэнгэ аймгийн харьяат, Аймгийн арслан Б.Орхонбаяр /Аймгийн арслан цолоо баталж, чимэг хүртсэн/

Үзүүр: Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Мон зул” компаний бөх, Аймгийн арслан М.Баярбаатар /Аймгийн арслан цолоо баталсан/

Их шөвөг: Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын харьяат, аймгийн начин Д.Баясгалан /Аймгийн харцага цол шинээр хүртсэн/

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын харьяат, сумын заан н.Хүдэрсайхан /аймгийн харцага/

16. Сүхбаатар

Түрүү: Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат, Аймгийн заан Ч.Энхмөнх /Аймгийн арслан/

Үзүүр: Сүхбаатар аймгийн  Дарьганга сумын харьяат, Аймгийн заан М.Гансүх /Аймгийн заан цолоо баталсан/

Их шөвөг: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат Аймгийн арслан Ч.Булганхүү

Сүхбаатар аймгийн Наран сумын харьяат, Сумын заан н.Сайнбаяр /Аймгийн харцага/  

17.Төв аймаг

Түрүү: Төв аймгийн Баян сумын харьяат, Аймгийн харцага Д.Батсүх /Аймгийн арслан цол/

Үзүүр: Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, Аймгийн арслан Д.Хүдэрбулга /Цолоо баталсан/

Их шөвөг: Төв Эрдэнэсант сумын харьяат, Аймгийн харцага И.Мандах

Төв аймгийн Баянжаргалан сумын заан М.Жамсрандорж /Аймгийн харцага цол шинээр хүртсэн/

18. Увс аймаг

Түүү: Увс аймгийн Хяргас сумын харьяат аймгийн арслан Ц.Мѳнхбаяр /Аймгийн арслан цолоо баталж, хурц чимэг нэмсэн/

Үзүүр: Увс аймгийн Тэс сумын харьяат, чөлөөт бөхийн ОУХМ аймгийн начин Х. Мөнхжаргал /Аймгийн заан цол хүртсэн

Их шөвөг: Увс аймгийн Давст сумын харьяат "Увс нуур" дэвжээний бөх, Аймгийн нэмэх начин Э.Лхамхүү

Увс аймгийн Цагаанхайрхан сумын харьяат "Увс нуур" дэвжээний бөх, Сумын заан Т.Төгсжаргал /Аймгийн харцага цол хүртсэн/

19. Ховд аймаг

Түрүү: Ховд Мөнххайрхан сумын харьяат, Аймгийн арслан Б.Баянмөнх  /Аймгийн хурц арслан/

Үзүүр: Ховд аймгийн  Мөст сумын харьяат, сумын заан Ц.Төмөрцоож  /Аймгийн заан/

Их шөвөг:  Ховд аймгийн Булган сумын харьяат, аймгийн харцага Б.Анхжаргал

Ховд аймгийн Буянт сумын харьяат, аймгийн харцага Б.Сосорбарам

20. Хөвсгөл аймаг

Түрүү: Хѳвсгѳл аймгийн Галт сумын харьяат, Аймгийн начин Буянтогтохын Пүрэвдорж /Аймгийн арслан/

Үзүүр: Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, Аймгийн харцага Л.Энхбат

21. Хэнтий аймаг

Түрүү: Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат, Аймгийн заан Г.Бадрах /Аймгийн арслан цол хүртсэн/

Үзүүр: Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын харьяат, Аймгийн арслан Ш.Отгонтөгс