Мбаппе 2018 оны шилдэг залуу хөлбөмбөгч боллоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-12-03

“France Football” сэтгүүл 2018 оны шилдэг залуу хөлбөмбөгчөөр 19 настай Франц тамирчин “ПСЖ” клубын довтлогч Килиан Мбаппег тодруулжээ. Ингэснээр тэрбээр 19 настайдаа энэ шагналыг хүртсэн анхны тоглогч боллоо.

Тэрбээр энэхүү нэр хүндтэй шагналын төлөө  Трент Александер-Арнолд, Патрик Кутроне, Кристиан Пулишич, Жастин Клюйверт болон Жанлуиджи Доннарумма нартай өрсөлдсөн юм.