"Реал Мадрид” Аваргуудын лигээс мултарлаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-03-05

Аваргуудын лигийн 1/8 шигшээн хариу тоглолтууд эхэллээ.  Өнгөрсөн шөнө Испанийн алдарт “Реал Мадрид” клуб талбайдаа Голландын “Аякс” багийг хүлээж авч, хариу тоглолтоо хийлээ. Эхний тоглолт “Аякс”-ын талбайд болоход Испанийн баг өрсөлдөгчөө 1:2-оор буулгаж авч байсан.

Гэвч хариу тоглолтод талбайдаа 1:4-өөр хожигдож, хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 5:3-аар ялагдлаа. Ингэснээр “Аякс” шөвгийн наймд үлдэж, “Реал” мултарлаа.  Тоглолтын 7 дахь минутад Зиеш тооны харьцааг нээж, Нерес 18 дахь минутад нэгийг нэмжээ. Улмаар 62 дахь минутад Тадич багийнхаа гурав дахь гоолыг оруулсан бол Шене 72 дахь минутад гүйцээжээ. “Реал”-аас нэр төрийн ганц гоолыг Асенсио 70 дахь минутад оруулсан байна.

Тоглолтын тоймыг ЭНД дарж үзнэ үү