“Оны шилдэг эрэгтэй тоглогч” шагналыг Х.Цэнд-Аюуш хүртлээ

Б.ГАНЗОРИГ
2019-12-13

Монголын хөлбөмбөг холбооны оны шилдгүүдийг тодруулах “Алтан бөмбөг” ёслолын үйл ажиллагаа өчигдөр  Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын тайзнаа болж өндөрлөлөө. 

2019 оны шилдэг шүүгч Э.Галбадрах

 

Шилдэг өсвөрийн хөлбөмбөгчинөөр Д.Шийрэвжамц

Ирээдүйд үндэсний шигшээ баг, дээд лигийн од тоглогч болон гялалзах чадвартай авьяаслаг хөлбөмбөгчдийг 2019 оны “Алтан бөмбөг” ёслолын үйл ажиллагаанаас эхлэн “Шилдэг өсвөрийн хөлбөмбөгчин” шагналаар урамшуулж байхаар болсон билээ. 2019 оны “Шилдэг өсвөрийн хөлбөмбөгчин” шагналыг Монгол улсын 16 хүртэлх насны шигшээ баг болон “Дэрэн” клубийн хагас хамгаалагч Д.Шийравжамц хүртэж байна.

Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг “Дуулиан 2020” 

Хөлбөмбөгийн спортыг олон нийтэд хүргэх, хүүхэд багачуудыг эрүүл чийрэг, багаар ажиллах чадвартай, бие даасан хүн болоход чухал нөлөө үзүүлэн ажиллаж, үндэсний шигшээ баг, дээд лигийн тоглогчдыг олноор нь бэлдсэн “Дуулиан 2020” ТББ байгууллага “Алтан бөмбөг” 2019 ёслолын үйл ажиллагааны “Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал”-ыг хүртлээ.2015-2020 он хүртэл үйл ажиллагаа идэвхтэй, үр дүнтэй явуулсаныг нь үнэлж МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар "Ерөнхийлөгчийн нэрэмжит" шагналыг гардуулав.

 "Оны шилдэг дасгалжуулагч"-аар "Арвис"-ын эмэгтэй багийн дасгалжуулагч Л.Банзрагч

“Эмэгтэйчүүдийн лиг”-т баг тамирчдаа амжилттай удирдан оролцож аваргын цом хүртсэн Л.Банзрагч хоёр дахиа оны шилдгээр нэрлэгдэж байна.

Эрэгтэй багийн оны шилдэг дасгалжуулагчаар "Улаанбаатар Сити" багийн дасгалжуулагч Д.Лүмбэнгарав

Үндэсний дээд лигт анх удаа түрүүлсэн “Улаанбаатар сити” клубийн ахлах дасгалжуулагч Д.Лүмбэнгарав 2019 оны “Эрэгтэйчүүдийн багийн шилдэг дасгалжуулагч”-аар шалгарсан юм.

“Шилдэг гоол”-ын эзэн Д.Шийравжамц

Монголын 16 хүртэлх насны шигшээ багийн хамтаар Азийн АШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөхдөө Австралийн хаалганд оруулсан гоолоороо 2019 оны "Шилдэг гоол"-ын эзэн болж байна.

"Оны шилдэг эмэгтэй тоглогч"-оор О.Цасан-Охин

“Дэрэн” клубийн эмэгтэйчүүдийн багийн ахлагч, эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн ахлагч О.Цасан-Охин “Алтан бөмбөг” ёслолын үйл ажиллагааны “Шилдэг эмэгтэй тоглогч” шагналыг хүртэж байна.

"Футзал"-ын оны шилдэг тоглогчоор П.Алтантулга 

Футзалын үндэсний шигшээ баг болон “Унаганууд” клубийн ахлагч П.Алтантулга 2019 оны “Шилдэг футзалын тоглогч”-оор шалгарлаа. Футзалын тоглогчдоос шилдгийг шалгаруулах “Шилдэг футзалын тоглогч” номинаци нь энэ жилээс эхлэн “Алтан бөмбөг” ёслолын арга хэмжээнд нэмэгдсэн юм.

Оны шилдэг эрэгтэй тоглогчоор Х.Цэнд-Аюуш

Үндэсний шигшээ баг төдийгүй “Дэрэн” клубийн хамгийн туршлагатай хагас хамгаалагчдын нэг Х.Цэнд-Аюуш 2019 оны Монголын шилдэг хөлбөмбөгчин боллоо.

2019 оны бэлгэдлийн шилдэг 11 тоглогчийг танилцуулж байна.

Хаалгач:

Б.Ариунболд

Хамгаалагч:

А.Дөлгөөн

Д.Төрбат

Г.Билгүүн

Н.Цэдэнбал

Хагас хамгаалагч: 

Х.Цэнд-Аюуш

А.Нармандах

Б.Төгсбилэг

Довтлогч: 

М.Жансерик

Н.Наранболд

О.Мижиддорж