Пеп Гвардиола: Стерлинг довтлогчийн байрлалд төгс тохирдог

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-08-11

"Манчестер Сити" клуб премьер лигийн эхний тоглолтоо "Вест хэм"-тэй хийж, 5:0-ээр хожсон билээ. Энэ тоглолтод Стерлинг гялалзаж, хет-трик хийсэн. Тэгвэл багийн дасгалжуулагч Пеп түүний тоглолтын талаар ярьжээ. 

Тэрбээр "Би энэ тамирчны тогтвортой байдал,  довтолгоог дуусгах чадварыг мэдэрдэг. Тэр довтолгооны байрлалд дөнгөж тоглож эхэлж байгаа ч энэ байрлал түүнд төгс тохирно гэдэгт би итгэлтэй байгаа. Тэр довтолгооны гурван ч байрлалд тоглож чадна. 

Түүний тоглолтын түвшин багаар тоглоход хангалттай хэмжээнд хүрсэн гэдгийг баталлаа. Тэр чадварлаг ч гэсэн түүнд дэмжлэг хэрэгтэй. Багийнхан довтолж эхлэхэд тэр бүр ч сайн тоглодог" хэмээн Испани дасгалжуулагч ярьжээ.