"Барса" Неймарын төлөө Коутиньо дээр нэмээд 60-80 саяыг өгөх санал тавилаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-08-13

Испанийн "Барселона" клуб Францын "ПСЖ" багт хүчин зүтгэж буй Неймарыг авахын тулд Филиппе Коутиньо дээр нэмээд 60-80 сая евро өгөх санал тавьжээ.  Харин Францын багийн удирдлагууд энэ саналыг хүлээж аваагүй байна. Учир нь Неймарыг хэтэрхий бага харин Коутиньог хэт их үнэлсэн гэж үзжээ. 

Клубын Катар эздийн хувьд Неймарыг өндөр үнээр зарах хүсэлтэй бөгөөд бүтэхгүй бол "ПСЖ"-д үлдээх бодолтой байгаа аж. Асуудлыг энэ сарын 15-16-ны өдрүүдэд Ливерпүүл хотод болох Европын клубүүдийн холбооны хурлын үеэр шийдэж магадгүй юм байна. Тэнд "ПСЖ" багийн эзэн Нассер Аль-Хелайфи "Реал", "Барса"-гийн төлөөлөгчидтэй уулзаж, Неймарыг асуудлыг ярих магадлалтай аж.