АНУ-ын хэсгээ тэргүүлж эхэллээ

Б.ГАНЗОРИГ
2019-09-04

Дэлхийн сагсан бөмбөгийн холбооны хамгийн том тэмцээн Сагсан бөмбөгийн ДАШТ үргэлжилж байна. Багууд хэсгийн хоёр дахь тоглолтоо хийсэн бөгөөд Е хэсгийн сонирхолтой тоглолт өчигдөр боллоо. Тус тоглолт АНУ-ын шигшээ, Туркын багтай тоглож нэмэлт цагт 93-92 харьцаагаар хожлоо. Улмаар баг нь хэсгээ хоёр хожилтойгоор тэргүүлж эхэлсэн бол Турк, Чехын багууд нэг хожил нэг хожигдолтой боллоо.

Тус тоглолтод Крис Меддлетон 15 оноог авч багаа тэргүүлсэн бол Кемба Уолкер 14 оноо, 6 самбар, 7 дамжуулалтыг гүйцэтгэжээ. Харин эсрэг багаас Ерсан Элясова 23 оноо, 14 самбараас бөмбөг авсан бол Мелих Махмутоли 18 оноог авчээ.