УИХ-ын гишүүн Б.Наранхүүг Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны Тэргүүн дээд шагнал “Алтан од” одонгоор шагнажээ. Шагналыг МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, Олимпийн мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар П.Сэрдамба нар гардуулан өгсөн аж.
УИХ-ын гишүүн Б.Наранхүү нь “Бээжин-2008” Олимпийн наадмаас алтан медаль хүртсэн Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган нарт 1 сая ам.доллар, мөнгөн медаль хүртсэн О.Гүндэгмаа, П.Сэрдамба нарт 500 мянган ам.доллартой тэнцэхүйц урамшууллыг олгож байсан аж. МҮОХ-ны “Анхны алтан түнш” байгууллага болох Дүнжингарав ХХК нь “Бээжин-2008” Олимпийн наадамд оролцох баг тамирчдыг дэмжин Олимпизмийг түгээн дэлгэрүүлж, анхны олимпийн аваргууд төрөн гарахад үнэтэй хувь нэмэр оруулсан байна.
Тэрбээр цаашид баг тамирчдыг дэмжих, Спорт-олимпизмийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд хамтран ажиллахаа шагнал гардах үедээ амалсан аж.