Монголын жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагч нар ажлаа өглөө

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-09-12

Монголын жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагч нар ажлаа өгч байгаагаа өчигдөр мэдэгдлээ. Тэд тамирчдын тэмцээн уралдаанд амжилт гаргаагүй хариуцлагыг үүрч, ийн бүрэн бүрэлдэхүүнээрээ ажлаа өгч байгаа аж. Монголын жүдогийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Ардын багш, Хөдөлмөрийн баатар О.Балжинням, дасгалжуулагчаар ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од, ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Д.Баттулга, Гавьяат дасгалжуулагч Ш.Цэвэлмаа, ОУХМ Гантөмөрийн Дашдаваа, япон дасгалжуулагч Торий Томоо нар ажилладаг аж.

Японы Осака хотод зохион байгуулагдсан жүдо бөхийн ДАШТ-ээс МУГТ М.Уранцэцэг хүрэл медаль авч, бусад тамирчид ганзага хоосон ирсэн юм.