“ПСЖ” талбайдаа “Реал”-ыг “шүүрдлээ”

Т.САНДАГ-ОЧИР
2019-09-19

Аваргуудын лигийн хэсгийн шатны эхний тоглолтууд болж байгаа билээ. Өнгөрсөн шөнө А хэсэгт багтсан Францын “ПСЖ” клуб талбайдаа “Реал Мадрид”-ыг хүлээж авч, 3:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр хэсгийг тэргүүлж эхлэв.

Тоглолтын 14, 33 дахь минутад Ди Мария дубль хийж, “Реал”-ыг барьц алдуулсан. Улмаар Менье 90 дэх минутад гүйцээсэн юм. Эзэн хааны баг бүх шилдгээ гаргаад юу ч хийж чадсангүй. 

Нөгөө талд Бельгийн “Брюгге” клуб Туркийн “Галатасарай”-г хүлээж авч, гоолгүй хуурай тэнцлээ.