Э.Бэхбаяр эхний ялалтаа авлаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-09-19

Чөлөөт бөхийн ДАШТ үргэлжилж байгаа билээ. Өнөөдөр эмэгтэйчүүдийн үлдсэн хоёр жингийн барилдаан болно. Мөн эрэгтэйчүүдийн хөнгөн жингийнхний барилдаан эхэллээ. Дөнгөж сая эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд зодоглож байгаа Э.Бэхбаяр эхний ялалтаа авлаа.

Манай бөх тэгшитгэлийн барилдаанд Тажикстаны бөх Икромовтай барилдаж, 8:6-аар ялснаар шөвгийн 32-т шалгарч үлдлээ. Э.Бэхбаяр барилдааны эхэнд 6 оноо алдсан ч нөхөж ажилласаар 8 оноо авч, ялалт байгууллаа.