Т.Тулга эхний ялалтаа авлаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-09-19

Эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд зодоглож буй Т.Тулга эхний ялалтаа байгуулж, шөвгийн 32-т шалгарч үлдлээ. Манай бөх эхний тойрогт оюутны ДАШТ-ий хүрэл медальт Беларусийн якут легионер Нюргун Скрябинтэй хийж, 5:2-оор ялсан юм. 

Тэрбээр 1/16 шигшээд Нидерландын Масуд Ниазитай барилдана. Т.Тулга өсвөр үе болон 23 хүртэлх насны Азийн аварга, Тахтийн цомын аваргад түрүүлж байсан билээ.