Их дуулганы аваргын төлөө анх удаа шалгарч үлдлээ

Б.ГАНЗОРИГ
2019-10-06

ФИБА 3х3 энэ улирлын мэргэжлийн сүүлийн Дэлхийн гранпри тэмцээн БНСУ-ын Жежү хотноо өчигдөр эхэлсэн билээ. Тус тэмцээнд манай улсаас "Улаанбаатар ММС Энержи" баг оролцож байгаа бөгөөд өнөөдөр шөвгийн 4-т ОХУ-ын Нева багтай тоглож 14-12 харьцаагаар хожиж их дуулгын аваргын төлөө анх удаагаа шалгарч үлдлээ. Тэд аваргын төлөө АНУ-ын Харлем болон Словены Пиран багуудын хожсонтой нь 15:55 цагт тоглох юм. 

Манай баг В хэсэгт орсон бөгөөд өчигдөр эхний тоглолтоо АНУ-ын "Харлем" багтай хийж 10-21 харьцаагаар хожигдсон бол дараагийн тоглолтоо 21-18 харьцаагаар цаг дуусахаас өмнө дуусгаж хэсгээсээ 2-оор гарч шөвгийн наймд шалгарсан юм. Хасагдах шатны эхний тоглолтыг Сербийн Земун багтай тоглож 17-16 харьцаагаар хожиж шөвгийн 4-т шалгарч үлдсэн юм.

Манай багт Э.Цэрэнбаатар, Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, Г.Цэнгүүнбаяр нар тоглож байгаа бөгөөд Г.Цэнгүүнбаяр 4-р сраас хойш гэмтлийн улмаас тоглохгүй байж байгаа энэхүү тоглолтод оролцож байгаа билээ.