Д.Дэлгэрням "MVP"-ээр тодорлоо

Б.ГАНЗОРИГ
2019-10-07

ФИБА 3х3 энэ улирлын мэргэжлийн сүүлийн Дэлхийн гранпри тэмцээн БНСУ-ын Жежү хотноо өчигдөр өндөрлөлөө. Тус тэмцээнд манай улсаас "Улаанбаатар ММС Энержи" баг оролцож байгаа бөгөөд анх удаа гранпри ангилалын тэмцээнд түрүүллээ. Тэд аваргын төлөө Словены Пиран багтай тоглож 13-10 харьцаагаар хожсон байна. Мөн тус тоглолтын MVP буюу үнэ цэнэтэй тоглогчоор монголын багийн тоглогч Д.Дэлгэрням тодорсон билээ.

Манай баг В хэсэгт орсон бөгөөд хэсгийн эхний тоглолтоо АНУ-ын "Харлем" багтай хийж 10-21 харьцаагаар хожигдсон бол дараагийн тоглолтоо 21-18 харьцаагаар цаг дуусахаас өмнө дуусгаж хэсгээсээ 2-оор гарч шөвгийн наймд шалгарсан юм. Хасагдах шатны эхний тоглолтыг Сербийн Земун багтай тоглож 17-16 харьцаагаар хожсон бөгөөд шөвгийн 4-т ОХУ-ын Нева багтай тоглож 14-12 харьцаагаар хожиж их дуулгын аваргын төлөө анх удаагаа шалгарч үлдсэн билээ.

Манай багт Э.Цэрэнбаатар, Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, Г.Цэнгүүнбаяр нар тоглож байгаа бөгөөд Г.Цэнгүүнбаяр 4-р сраас хойш гэмтлийн улмаас тоглохгүй байж байгаа энэхүү тоглолтод оролцож байгаа билээ.