Өнөөдөр элсний спортын анхдугаар наадамд 3х3 баг тамирчид оролцоно

Б.ГАНЗОРИГ
2019-10-13

Дэлхийн элсний спортын анхдугаар наадам энэ сарын 11-16-нд Катар улсын Доха хотноо зохион байгуулагдаж буй. Үндэсний олимпийн хороодын холбооны ивээл дор зохиогдож буй энэ удаагийн дэлхийн 97 улсын 1000 гаруй тамирчид спортын 14 төрлөөр хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээрээ сорин өрсөлдөж байна.

Тус наадамд Монгол Улсаа төлөөлөн 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй багууд оролцож байгаа бөгөөд эрэгтэй багт А.Ананд, Ч.Ихбаяр, Г.Ган-Эрдэнэ, Б.Алтангэрэл нар багтсан билээ. Харин эмэгтэй шигшээд О.Хулан, М.Цэрэнлхам, Г.Минжин, Б.Ариунцэцэг багтсан. 

МОНГОЛЫН БАГ ТАМИРЧДЫН ТОГЛОЛТЫН ХУВААРЬ /Улаанбаатар хотын цагаар/

Нээлтийн ёслол – 10.13 өдөр 00:30 цагт

3х3 эмэгтэй баг /Group C/

- 10.13 өдөр, 21:40 цагт МОНГОЛ : МАДАГАСКАР

- 10.14 өдөр, 01:00 цагт МОНГОЛ : БРАЗИЛ

- 10.15 өдөр, 23:20 цагт МОНГОЛ : НИДЕРЛАНД

3х3 эрэгтэй баг /Group D/

- 10.14 өдөр, 22:30 цагт МОНГОЛ : ЙОРДАН

- 10.15 өдөр, 01:50 цагт МОНГОЛ : НАМИБИ

- 10.16 өдөр, 01:50 цагт МОНГОЛ : УКРАИН