NBA-гийн талбайд болсон өнөөдрийн тоглолтын тойм бичлэг (19-11-06)

Б.ГАНЗОРИГ
2019-11-06

NBA-ын талбай өнөөдөр 6 тоглолт боллоо. Өрнөд бүсийг тэргүүлэгч Лос Анжелес Лейкэрс баг аялан тоглолтууд хийж байгаа билээ. Тэд өнөөдөр Чикаго Буллсын талбайд зочиллоо. Тоглолтын эхлэлийг тааруухан тавьж эхний хагасыг 17 оноогоор хожигдож дуусгасан Лейкэрс шийдвэрлэх үед гайхалтай байсан бөгөөд Кайл Кузма 15 оноог авснаас 11-ыг 4-р үед авч, баг нь 118-112 харьцагаар улирланы 6 дахь хожил, 1 хожигдолтойгоор тэргүүлэгчийн байраа хадгалж үлдсэн бөгөөд хоёр хоногийн дараа өөрийн талбайдаа Миами Хит багийг хүлээн авч тоглоно.. Харин Бухнуудын хувьд 2 хожил, 6 хожигдолтой болж дорнод бүсийн 14-р бичигдэж байна.

Тус тоглолтод Леброн Жеймс 30 оноо, 10 самбар, 11 дамжуулалтаар улирлын 84 дэх трибл даблиа гүйцэтгэжээ. Мөн гурав тоглолт дараалж трибл дабл хийсэн хамгийн хөгжин /Лэброн - 34 нас 310 өдөр, Жэйсон Кид - 34 нас 291 өдөр/ бөгөөд  1987 оны Межик Жонсоноос хойш анхны Лэйкерсын тоглогч болжээ. Харин Энтони Дэвис 15 оноо, 7 самбараас бөмбөг авч, Күүк 17 оноог сэлгээнээс авчээ. Эсрэг багаас Зак Лавина 28 оноо, 7 самбар, 77 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол сэлгээнээс Коби Уайт 18 оноог авчээ.