ХӨДӨЛМӨРИЙН БААТАР О.ГҮНДЭГМАА "ТОКИО 2020" ОЛИМПЫН НААДМЫН ЭРХЭЭ АВЛАА

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-11-08

Энэ сарын 05-ны өдрөөс эхлэн Катар Улсын Доха хотод зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 25 метрийн спорт гар бууны төрөлд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа амжилттай оролцжээ.

Урьдчилсан буудлагадаа дөрөвдүгээр байраар шалгарч "TOKYO 2020" Олимпын наадмын эрхээ авлаа. Ийнхүү Монголын буудлагын тамирчдын дөрөв дахь Олимпын эрхийг авч чадлаа.

Түүний дасгалжуулагчаар МУГД Л.Ундралбат ажилладаг. Харин Хөдөлмөрийн баатрын тухайд өнөө жил долоо дахь удаагаа олимпын наадамд оролцох эрхээ авч буй нь энэ юм.