ХБХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧ А.ГАНБААТАР, ӨСВӨРИЙН ШИГШЭЭ БАГИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Б.ГАНЗОРИГ
2019-11-09

ОХУ-ын улсад болсон "Бөмбөрцгийн хязгаар дахь хөлбөмбөг" хэмээх олон улсын тэмцээнд 12 хүртэлх насны шигшээ баг тамирчид амжилттай оролцож мөнгөн медаль хүртсэн тухай бид мэдээлсэн.

Э.Шинэбаяр, Н.Баттулга дасгалжуулагчтай 12 хүртэлх насны хѳвгүүдийн шигшээ багийн өнөөдөр МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар хүлээн авч уулзаж, халуун баяр хүргэхийн зэрэгцээ цаашдын тэмцээн уралдаанд нь амжилт хүслээ.

Багаараа мөнгөн медаль хүртсэнээс гадна Т.Энх-Эрдэнэ тэмцээний шилдэг довтлогч, хаалгач А.Билгүүн багийнхаа шилдэг тоглогч гэсэн шагналыг тус тус хүртсэн юм.

Ирээдүйд үндэсний шигшээ багийн тоглогч болон гялалзах авъяаслаг залуу хөвгүүддээ амжилт хүсье.