Хакүхо М.Даваажаргал башёг тэргүүлж байна

Б.ГАНЗОРИГ
2019-11-19

Японы мэргэжлийн сүмогийн арваннэгдүгээр сарын барилдаан кюүшюү башёгийн найм дахь өдрийн барилдаан өчигдөр боллоо. Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал маэгаширагийн 4-өөс барилдах Котоюкитэй барилдаж давснаар 8 даваа, 1 унаатай болж качигоши хийж башёг тэргүүлж байна. Тэрбээр өнөөдөр маэгаширагийн 5-аас барилдах Аояаматай барилдана.

Харин маэгаширагийн 4-өөс Тамаваши Б.Мөнх-Оргил секиваки Метаэүмитэй барилдан өвдөг шорооджээ. Тэрбээр 4 даваа, 5 унаатай болсон бол маэгаширагийн 15-аас барилдах Дайшохо Ч.Шижирбаяр М-10-аас барилдах Шодайтай барилдаж өвдөг шороодож 2 даваа,  6 унаатай боллоо.