"Алтан бөмбөг"-ийг Леонель Месси 6 дахь удаагаа хүртлээ

Б.ГАНЗОРИГ
2019-12-03

Хөлбөмбөгийн "Алтан бөмбөг" гардуулах ёслол өчигдөр Парисын Шатле театрт боллоо. Тус арга хэмжээнд Аргентин улсын тоглогч, "Барселона" багийн хагас хамгаалагч Леонель Месси 6 дахь удаагаа "Алтан бөмбөг" хүртлээ. Тэрбээр өмнө нь 2009, 2010, 2011, 2012, 2015 онд энэхүү шагналыг хүртэж байсан билээ. Түүний 2018-2019 оны улиралд гаргасан амжилтаас дурьдвал "Барселона" клубын хамтаар Ла лигт түрүүлж, Аваргуудын лигт хагас шигшээд шалгарсан юм. Мөн Аргентины шигшээ багтай "Копа Америка" тэмцээнд 3 байр эзэлжээ. Тэрбээр өнгөрсөн улиралд 34 тоглолтод 36 гоол оруулсан билээ.