Ахмад тамирчин Ц.Раднаа ази тивийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-12-04

Малайз Улсын Кучин хотод болж буй 21 дахь удаагийн Ази тивийн ахмад мастеруудын аварга шалгаруулах тэмцээн болж байгаа билээ. Тэмцээн энэ сарын 2-6-ны хооронд үргэлжлэх аж.

Тус тэмцээнд 29 орны 3000 орчим тамирчид оролцож байгаа бөгөөд манай улсын тамирчин 85 настай Ц.Раднаа гуай 400м-ийн М85-89 төрөлд 1.21.82 минут гүйсэн амжилтаар Ази тивийн аварга болж, дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Түүний хувьд маргааш 200 метрт гүйх аж.

Өмнө нь энэ рекордыг Япон Улсын тамирчин Hiroo Tanaka 2017 онд БНХАУ-ын Rugao хотод болсон ААШТ-д 1.31.94 минут гүйснээр эзэмшиж байжээ.