Онцгой байдлын байгууллагын 2020 оны сургуулийн жилийн нээлт боллоо

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-01-15

Онцгой байдлын байгууллагын чадавхыг дээшлүүлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангах үйл ажиллагааны салшгүй нэг хэсэг нь нийт бие бүрэлдэхүүний мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх бие бүрэлдэхүүний сургалт байдаг.

Тиймээс онцгой байдлын байгууллагын хэмжээнд 2020 оны сургуулийн жилийн нээлтийг өнөөдөр нэгдсэн журмаар зохион байгууллаа.

Онцгой байдлын байгууллага 2020 оны сургуулийн жилдээ “Бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийг хангуулахдаа эзэмшсэн онолын мэдлэгт тулгуурлан дадлага олгох, сургалтын хүрээмжтэй байдлыг нэмэгдүүлэх замаар алба хаагчдын мэргэшсэн байдлыг хангаж, үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлнэ” гэсэн зорилго тавиад байгаа юм.

Түүнчлэн үйл ажиллагаа, мэдлэг чадвар, хандлага төлөвшил гэсэн үндсэн гурван зорилтын хүрээнд онолын мэдлэгт тулгуурласан дадлага олгох, дэвшилтэт технологи, инновац нэвтрүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтыг эрчимжүүлэх, алба хаагчдад эх оронч үзэл, цэрэгжилт, жагсаалч байдлыг төлөвшүүлэх, бие бялдар-сэтгэлзүйн бэлтгэл олгохоор сургалтын нэгдсэн төлөвлөгөө, удирдамжаа боловсруулжээ.

 

 

 

Энэ сургуулийн жилийн онцлог нь

  • “Онцгой байдлын албаны сургалтын бодлого”,
  • “Бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийг зохион байгуулах ерөнхий журам”,
  • “Бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийг  шалгаж үнэлэх заавар”,
  • “2020 оны сургуулийн жилийн удирдамж” зэрэг сургалтын үндсэн баримт бичгийг хэрэгжүүлэх, алба хаагчдын өөрсдийгөө хөгжүүлэх боломжийг нэмэгдүүлэх, судалгаа шинжилгээний ажилд дэмжлэг үзүүлэх сургалтын хөтөлбөрийг тухайн орон нутгийн газар зүйн байршлаас хамаарсан аюул, ослын нөхцөл байдалтай уялдуулан боловсруулж, сургалт бэлтгэлийг онол, дадлага хослуулан уян хатан зохион байгуулах боломжийг бүрдүүлсэн явдал юм.

 

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар