Өрнөд бүсийг Леброн Жеймс, дорнод бүсийг Яннис Адетокумбо тэргүүлэхээр боллоо

Б.ГАНЗОРИГ
2020-01-24

NBA-ын All Star буюу бүх оддын тоглолтын ирэх сарын 14-16-нд Чикаго хотын Юнайтэд цэнгэлдэхэд болох билээ. Тэгвэл тус тэмцээнд орох гарааны таван тоглогчдын нэрс тодорлоо. Өрнөд бүсийг  Леброн Жеймс тэргүүлж Энтони Дэвис, Кавай Леонард, Жеймс Харден, Лука Дончис нар гарааны бүрэлдэхүүн тодорчээ. Лука Дончис бүх оддын тоглолтод хамгийн залуудаа орсон тамирчин болжээ. Дорнод бүсийн Яннис Адетокумбо нар тэргүүлж Кэмба Уолкер, Жоэл Эмбийд, Паскал Сиакам, Трэй Янг нар тодорчээ. Ирэх долоо хоногоос сэлгээний бүрэлдэхүүн зарлагдана.