Н.Түвшинбаяр тэргүүтэй бөхчүүд барилдана

Б.ГАНЗОРИГ
2020-02-09

Жүдо бөхийн “Бага дэлхийн аварга” гэгддэг Парисын Их Дуулга тэмцээн энэ амралтын өдрүүдэд эхлэх билээ. Франц улсын Парис хотноо “Аккоротель арена” цогцолборт болох тус тэмцээнд 121 орны 740 жүдоч олимпын онооны төлөө өрсөлдөнө.

Манай бөхчүүд эхний өдөр манай 12 бөхөөс 5 медаль хүртсэн бөгөөд 1 мөнгө, 4 хүрэл медалийг хүртсэн. Харин өнөөдөр манай 8 бөх барилдах бөгөөд эмэгтэй 70, 78, +78 кг, эрэгтэй  81, 90, 100, +100 кг-ийн жингийн барилдаантай.

Эрэгтэй 81 кг жинд хоёр бөх барилдах бөгөөд О.Ууганбаатар С хэсэгт орсон бөгөөд эхний тойрогтоо хийлж дараагийн тойрогт Аргентины бөх Томас Моралегтэй барилдана. Харин Н.Дагвасүрэн А хэсэгт орж эхний тойрогтоо хийлж, дараагийн тойрогт Францийн жүдоч Күйнтон Юүбэрттэй барилдана.

Эрэгтэй 90 кг жинд Г.Алтанбагана хүч үзэх бөгөөд В хэсэгт орж байна. Тэрбээр эхний тойрогтоо эзэн орны тамирчин болох Францийн жүдоч Лорис Тассиэртэй барилдана.

Эрэгтэй -100 жинд Л.Отгонбаатар барилдана. Тэрбээр эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Голланд болон Унгарын бөхчүүдийн ялсантай бариллана.

Эрэгтэй +100 жинд манайхаас Ө.Дүүрэнбаяр, Н.Түвшинбаяр гэсэн хоёр бөх барилдана. Ө.Дүүрэнбаяр D хэсэгт орсон бөгөөд эхний тойрогтоо Босни Грицековийн бөхтэй барилдана. Харин олимпын аварга Н.Түвшинбаяр А хэсэгт орсон бөгөөд эхний тойрогтоо Тажикстаны бөхтэй учраа таарчээ. Түүнийг ялсан тохиолдолд Голландын алдарт бөх Рой Мэейртэй барилдана.

Харин эмэгтэйчүүдээс өнөөдөр хоёр бөх барилдана. 70 кг жинд Ц.Наранжаргал D хэсэгт орсон бол эхний тойрогтоо Францийн жүдочтой хүч үзнэ. 

-78 кг жинд О.Мөнхцэцэг А хэсэгт орсон бөгөөд эхний тойрогтоо Португалийн бөхтэй учраа таарчээ.