Дюсселдорфын их дуулга энэ сарын 21-23-ны өдрүүдэд болно

Б.ГАНЗОРИГ
2020-02-18

Жүдо бөхийн Германы Дюсселдорфын их дуулга энэ сарын 21-23-ны өдрүүдэд болно. Тус тэмцээнд 120 улсын 718 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгчээ. Манай улсаас Д.Сумьяа, С.Моллай тэргүүтэй 20 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгчээ.

Монгол улсын тамирчид:
48 кг Г.Наранцэцэг
52 кг Б.Хорлоодой, Л.Сосорбарам
57 кг Д.Сумьяа
63 кг Б.Ганхайч
70 кг Ц.Наранжаргал
-78 кг О.Мөнхцэцэг
+78 кг Э.Гандиймаа,
эрэгтэй
60 кг Г.Болдбаатар, Э.Ариунболд
66 кг Г.Хэрлэн, Ё.Басхүү
73 кг Г.Одбаяр, Ц.Цогтбаатар
81 кг С.Моллай, О.Ууганбаатар
90 кг Г.Алтанбагана
100 кг Л.Отгонбаатар
+100 кг Ө.Дүүрэнбаяр, О.Цэцэнцэнгэл