"Лайпциг", "Аталанта" клубууд шөвгийн 8-д шалгарлаа

Б.ГАНЗОРИГ
2020-03-11

Аваргуудын лигийн шөвгийн 16-гийн хариу эхний хоёр тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Германы "Лайпциг" клуб талбайдаа Английн "Тоттенхэм Хотспур" клубтэй тоглолоо. Өмнөх тоглолтод Английн баг өөрийн талбайдаа 1-0 харьцаатай хожигдоод байсан юм.

Харин тоглолт эхлээд 10 дахь минут өнгөрч байхад "Лайпциг"-аас Сабитзер тоглолтын салхийг хагалсан бөгөөд 21 дэх минутад дахин гоолдож 2-0 харьцаагаар "Лайпциг" клубын тэргүүллээр эхний хагас өндөрлөлөө. Шийдвэрлэх үед Германы клуб 87 дахь минутад Форсберг гоолдсноор тоглолт 3-0 харьцаагаар "Лайпциг"-ийн ялалтаар өндөрлөж шөвгийн 8 шалгарлаа.

Харин нөгөө тоглолтод Испаний "Валенси" клуб талбайдаа Италийн "Аталанта" клубтэй тоглож 3-4 харьцаагаар Италийн баг хожил байгуулаа. Улмаар хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 4-8 харьцаагаар Италийн "Аталанта" шөвгийн наймд шалгарлаа.

Тус тоглолтын салхийн хагалж 3 болон 43 дахь минутад Жосип Илисич "Валенси"-гийн хаалганд торгуулийн шугамны араас оруулсан бөгөөд мөн 71, 82 дахь минутад дахин гоолдсноор покер хийж, Аваргуудын лигийн хасагдах шатны нэг тоглолтонд 4 гоол оруулсан дөрөв дэх тоглогч болжээ. Түүнээс өмнө нь Лионел Месси (2 удаа), Марио Гомес, Роберт Левандовски нар нэг тоглолтод эсрэг багийнхаа хаалганд 4 гоол оруулсан байжээ. Мөн эсрэг багийн талбайд оруулсан анхны тоглогч болсон байна.

Харин "Валенси"-гаас 21, 51 дэх минутад Гамейро, 67 Ферран Торрис нар гоолджээ.