Мэргэжлийн спортууд коронавирусийн улмаас тэмцээнүүдээ хойшлууллаа

Б.ГАНЗОРИГ
2020-03-14

Шинэ төрлийн коронавируст халдварын тархалтийн улмаас олон улсын тэмцээн уралдаанууд хойшлоход хүрлээ. Улмаар Европын хөлбөмбөгийн клубын тамирчдаас тус вирус илэрснээр Италийн Сери А, Испаний Ла Лиг, Франц, Английн Премьер лигүүд бүгд хойшиллоо. Мөн хамгийн нэр хүндтэй тэмцээнүүд болох Аваргуудын лиг, Европа лигүүл цуцлагдсан билээ.

Харин NBA-ын Юта Жазз багийн тоглогч Рүби Гоббер, Донован Мичел нараас анх коронавирус илэрч түүний улмаас улирлын сүүлйин 17-19 тоглолт 30 хоногийн хугацаанд хойшилоод байгаа билээ. Мөн Гольфийн Европ болон PGA Tour тэмцээн, Теннисний их дуулгын тэмцээнүүд, NHL-ийн улирлын тэмцээнүүд хойшилсон, Формула 1-ийн Гранпри тэмцээн, Уулын цанын тэмцээн, Рагбийн тэмцээнүүд цуцлагдаж, Мэргэжлийн Бэйсболлын лиг хойшилоод байна.