NBA-ын бэлтгэлийн газрууд ирэх сарын 1-нээс ажиллаж эхэлнэ

Б.ГАНЗОРИГ
2020-04-26

NBA-ийн тоглогчдыг ирэх баасан гарагаас буюу тавдугаар сарын 1-нээс эхлэн багийн бэлтгэлийн бааз руу буцаж орохыг зөвшөөрлөө. Коронавирусийн тахлын тархалт бага, гэрийн хорио тавигдсан орон нутагт энэ шийдвэр нь хамаарах юм байна. Тоглогчид бэлтгэлийн баазад ирэхийг өөрөө шийднэ. Харин багаараа бэлтгэл хийхийг зөвшөөрөхгүй юм байна.

NBA-ийн тоглолт өнгөрсөн гуравдугаар сарын 11-нд Юта Жазз багийн хоёр тоглогчоос коронавирус илэрч түүнээс хойш улирлын тоглолтууд явагдаагүй билээ. ​​Одоогоор улирлыг хэзээ үргэлжлүүлэх нь тодорхойгүй байна.