360 ширхэг шар айраг хураалаа

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-11-09

Нийслэлийн цагдаагийн удирдах газраас Нийслэл хотын хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр өнгөрөгч баасан гараг буюу 2020.11.06-ны 23:00-05:00 цагийн хооронд “Эмзэг цэг” арга арга хэмжээний хүрээнд хяналт шалгалтыг зохион байгууллаа. Шалгалтаар зохиох зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан, цагийн хуваарь хэтрүүлсэн зэрэг нийт 6 зөрчлийг илрүүлэн шалгаж байна. Тухайлбал:

БГД-ийн 23 хороо Тааз хүнсний дэлгүүрийн орчим иргэн Э.Бямбадорж нь зохих зөвшөөрөлгүй гар дээрээс архи согтууруулах ундаа худалдан борлуулж байсныг илрүүлэн 2,5 л хэмжээтэй 360 ширхэг шар айраг хураасан,

ХУД-ийн 15 хороо "Шинэ тэрэг плазад" байрлах More time billiad баар, БЗД-ийн 15 хороо “Роял караоке” нь цагийн хуваарь хэтрүүлэн үйл ажиллагаа явуулсан,

БГД-ийн 11 хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Бат-Эрдэнэ, Ц.Гантулга гар нь тээврийн хэрэгсэл ашиглан архи согтууруулах ундаа худалдан борлуулсныг илрүүлэн зөрчил үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслүүдийг түр саатуулан журамлан шалгаж байна.