О.Мөнхбат гавьяат дасгалжуулагч боллоо

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-06-19

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар олон арван шавь бэлдсэн, Оросоогийн Мөнхбат гавьяат дасгалжуулагч цолоор энгэрээ мялаав гэж Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.

О.Мөнхбат нь Болгар улсад чөлөөт бөхийн дасгалжуулагч мэргэжлээр төгсөж, Спорт сургалтын төв, “Шонхор”, “Есөн туг” клуб, ҮБТДС, улсын шигшээ багийн дасгалжуулагчаар ажилласан.

Монголын чөлөөт бөхөөс 16 дахь гавьяат дасгалжуулагч болж буй түүний шавь нараас дурдвал:

  • ДАШТ-ий хошой мөнгөн медальт, гавьяат тамирчин О.Пүрэвбаатар,
  • Гавьяат тамирчин Б.Гантогтох, А.Сүхбат,
  • ОУХМ Т.Мөнхбаяр, М.Баярсайхан, Н.Баярмагнай, Б.Баттогтох,
  • Улсын заан Д.Бумбаяр,
  • Улсын харцага Ж.Намжилдорж, Ч.Чулуунбаатар,
  • Улсын начин Ц.Баянмөнх, Ц.Цэрэнхүү,
  • Спортын мастер Ц.Гантулга, Р.Ганболд, Г.Чадраабал, Г.Болдбаатар тэргүүтэй олон шилдэг тамирчин төрөн гарсан.