ТОКИО-2020: МУГТ М.Уранцэцэг ХҮРЭЛ медаль хүртлээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-07-24

МУГТ М.Уранцэцэг өнөөдөр Израилийн Шира Ришонитай барилдаж, давлаа. Тэрбээр өмнө нь  Ришониг дөрвөн удаа ялж байсан, энэ удаад ч ялснаар хоорондын харьцаа 5:0 боллоо. Ингэснээр  хагас шигшээд үлдэж,  медалийн төлөө өөрийн жингийн шилдэг бөхчүүдийн нэг Косовогийн Дистриа Красникитай таарч байна. Тэдний хоорондын харьцаа 2:2 байгаа юм. Медалийн төлөөх барилдаанууд 16:00 цагаас эхэлнэ.