Ц.ЦОГТБААТАР: Тэнгэрт байгаа аав, бяцхан хүүдээ бэлэг барьж чадлаа

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-07-27

Токио 2020 зуны олимпын наадмын жүдо бөхийн 73 кг-ын жинд ОУХМ Ц.Цогтбаатар  хүрэл медаль хүртсэн билээ. Тэрбээр  "2016 онд ялагдсандаа өөртөө бурууг өгсөн. Өнөөдрийг хүртэл миний зорилго ганцхан дэлхийн аварга,  Гран При байгаагүй. Би аварга болно гэж бодож байсан ч чадсангүй. Тэнгэрт байгаа аав, бяцхан  хүүдээ бэлэг барьж чадлаа. Ханьдаа болон намайг төрүүлж өсгөсөн ээждээ бяцхан хүүдээ, анхны багшдаа баярлалаа. 

 Өнөөдрийг хүртэл миний зорьсон зүйл нэгээр тогтоогүй. Миний оргил хаана вэ гэдгийг би өөрөө тогтоохыг хүссэн. Өнөөдөр би өөрийнхөө 100 хувь бэлэн байдалтай авчирсан. Хэнтэй ч таарсан ялна гэж бодож ирсэн. Хэдэн удаагийн олимпийн аварга, ямар аварга байх нь ерөөсөө хамаагүй. Надад тусалж, дэмжсэн хүмүүстээ болон анхны багш н.Шийрэв, аав ээждээ, гэр бүлийнхэндээ, ханьдаа, хүүдээ, шигшээ багийн ах дүү нар, бэлтгэл хангахад тусалсан н.Даваасүрэн ахдаа гээд маш олон хүндээ баярлалаа. Би чадсандаа баяртай байна” гэв.