Өнөөдөр манай улсын 8 тамирчин спортын гурван төрөлд өрсөлдөнө.

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-07-27

Өнөөдөр манай улсын 8 тамирчин спортын гурван төрөлд өрсөлдөнө.

08:00. Буудлагын 10 метрийн хийн гар бууны холимог багийн төрлийн урьдчилсан шат эхэлж манай улсаас Ц.Анударь, Э.Даваахүү нар цэц сорино. Тус төрлийн медалийн тоглолт 10:00 цагаас эхэлнэ. UBS, SBN, VTV

10:00. Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -63 кг жингийн эхний шатанд Б.Ганхайч зодоглоно. Тэрээр дэвжээний долоо дахь барилдааныг Пан Америкийн аваргын мөнгөн медальт Мексикийн Пришка Авити Алкаразтай хийнэ.

2017 оны Азийн аваргын хүрэл медальтай Б.Ганхайчийн хувьд ялбал шөвгийн 16-д Бразилын Кетлин Куадрос болон Хондурасын Сергиа Давид нарын ялсантай барилдана.

Мөн жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -81 кг жингийн эхний шатанд Сайед Моллай зодоглоно. Тэрээр дэвжээний 18 дахь барилдааныг Казахстаны Дидар Хамзатай хийнэ.

2018 оны дэлхийн аварга Сайед Моллайн хувьд ялбал шөвгийн 16-д Сьерре Леон болон Азербайжаны бөхчүүдийн ялсантай барилдана. EDU, STAR, TV9

12:55. 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг хэсгийн шатны сүүлийн тоглолтоо Хятадын шигшээ багийн эсрэг хийнэ. Хэрэв хэсгээс гарвал 19:30 цагаас хасагдах шатны тоглолт хийх юм. NTV, TV8, TM