ТОКИО-2020: Саиед Моллай МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-07-27

Саиед Моллай Токио 2020 олимпоос мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр аваргын төлөөх барилдаанд Японы бөх Таканори Нагасетай цаг сунган барилдаж, нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялагдсан юм. 

С.Моллай Монгол Улсад энэ удаагийн олимпын наадмын анхны мөнгө, жүдо бөхийн тамирчдын гурав дахь медалийг авчирч байна.