С.Моллай: Энэхүү медалиа ХОЁР жил уулзаагүй Иранд суугаа гэр бүлдээ, Монголын ард түмэнд зориулж байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-07-28

 Саиед Моллай Токио 2020 олимпоос мөнгөн медаль хүртсэн билээ. Тэрбээр  “Би Олон улсын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Мариус Визер, Х.Баттулга Ерөнхийлөгчид талархал илэрхийлж байна. 2018 оноос хойш маш олон зүйл тохиосон. Харамсалтай нь би эх орноо алдсан. Гэхдээ би эргэж ирсэндээ, мөнгөн медаль авсандаа баяртай байна.

Би сүүлийн хоёр жил тасралтгүй хичээж хөдөлмөрлөсөн. Зоригтой хүмүүс нэг л амьдардаг, зоригтой хүмүүс хүссэндээ хүрдэг. Би өөрийн зорилго, мөрөөдлийнхөө төлөө явсан. Би Монгол Улсад шинэ амьдралыг эхлүүлсэн. Би маш мундаг тамирчидтай нэг баг болсондоо баяртай байна. Би сайхан найзуудтай болсон. Монголын ард түмэнд энэ медалиа зориулж байна. Монголын ард түмэн маш сайхан, халуун сэтгэлтэй ард түмэн” гэлээ. Та хагас финалд ялаад юу илэрхийлсэн үйлдэл хийсэн бэ гэсэн асуултад Моллаи “Олимпын медаль бага зүйл биш. Би баярласан сэтгэлээ илэрхийлсэн юм" гээд "Баярлалаа, Монгол” гэж монголоор хэллээ.