С.БАТЦЭЦЭГ ХОЁР ЯЛЖ ХАГАС ШИГШЭЭД ҮЛДЛЭЭ

Т.САНДАГ-ОЧИР
2021-08-02

Токиогийн олимпын эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд 1/8 шигшээд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Францын Кумба Ларрокыг цэвэр ялсан Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг дөнгөж сая шөвгийн наймын барилдаанаа хийв.

Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг 1/4 шигшээд 2019 оны ЕАШТ-ий алт, мөнгөн медальт ОХУ-ын Ханум Вилиеваг туршлага заан 8:5-аар яллаа.

Ингэснээр манай бөх үдээс хойш 17:15 минутад хагас шигшээд Нигерийн Обарудуду, Кыргызстаны Мээрим Жуманзарова нарын ялсантай хагас шигшээд барилдахаар боллоо. С.Батцэцэг баатарын тухайд эхний барилдаандаа 0:3 харилцаатай хожигдож явсан ч сүүлийн 20 секундэд 4 оноо авч, улмаар цэвэр даралтаар өрсөлдөгчөө ялсан юм. 

СОРОНЗОНБОЛДЫН БАТЦЭЦЭГ

"Токио-2020" Зуны XXXII Олимпийн наадамд ур чадвараа сорих Монголын тамирчин Соронзонболдын Батцэцэг

Спортын төрөл: Чөлөөт бөх, эмэгтэйчүүдийн 68 кг

Төрсөн огноо: 1990.05.03

Амжилт:

- "Лондон-2012" Олимпийн наадмын хүрэл,

- ДАШТ-ий хошой алт, 1 мөнгө, 1 хүрэл

- Универсиад наадмын аварга,

- Азийн АШТ-ий алт, мөнгө,

- “Mongolia open” Олон улсын тэмцээний 4 алт, 2 мөнгө, 1 хүрэл медалийн эзэн

- Улсын найман удаагийн аварга

Монголын чөлөөт бөхийн тамирчид "Токио-1964" Олимпоос эхлэн, 13 удаагийн наадамд оролцож, 4 мөнгө, 5 хүрэл медаль хүртсэн түүхтэй.