МОРИН СПОРТЫН ДЭЛХИЙН АВАРГАД ӨРСӨЛДӨХ БАГ ТАМИРЧИД ОХУ-ЫГ ЗОРИЛОО

O.Admin
2021-08-02

Морин спортоор дэлхийн тавцанд өрсөлдөх баг тамирчдын бэлтгэл хангагдаж өнөөдөр ОХУ-ыг зорьж байна. Энэ удаагийн тэмцээнд тус бүр гурван хүний бүрэлдэхүүнтэй эрэгтэй, эмэгтэй багаас бүрджээ.

Багш, дасгалжуулагч Д.Ариунболдоор ахлуусан эрэгтэй баг 2019 онд 17 орноос оролцож өрсөлдсөн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд II байр эзэлсэн амжилттай оролцсон. Энэ удаагийн багт

Эрэгтэй багт

Алтанхуягийн Даваажаргал

Энхболдын Билгүүн

Онгонбаатарын Отгонбаатар

Эмэгтэй багт

Оюунгэрэлийн Уугантуяа

Энхбаярын Гантүлхүүр

Даваадоржийн Ангирмаа нар оролцож байгаа аж. Дэлхийн тавцнаа Монгол гэсэн нэрийг морин төвөргөөгөөр тамгалаад ирэхийг баг тамирчдадаа хүсэн ерөөе.