МҮОХ: Тоглолтыг өөрчлөхгүй гэсэн нь туйлын бүрхэг асуудал боллоо

Т.САНДАГ-ОЧИР
2021-08-02

Токио-2020 олимпын наадмын боксын тэмцээний 57 кг-ын жинд тулалдаж буй манай тамирчин Э.Цэндбаатар ОХУ-ын тамирчин А.Батыргазиевтай тулалдах үеэр Куб улсын шүүгч илт булхайтай шүүж манай тамирчны медаль авах боломжийг хаасан билээ.

Өөрөөр хэлбэл, шүүгчийн булхайтай шүүлтээс үүдэн 3:2 харьцаатай ялагдал хүлээсэн. Тэгвэл МҮОХ болон БТСУХ-ны удирдлагууд ОУОХ-нд албан ёсоор гомдол гаргасан ч Кубын шүүгчийг хөөж, харин тулааны үр дүнг хэвээр үлдээсэн юм.

ОХУ-ын тамирчин манай тамирчин Э.Цэндбаатарыг бохир тоглосон хэмээн буруутгаж хэвлэлд ярилцлага хүртэл өгсөн билээ. Тэгвэл МҮОХ-оо ОУОХ-ны гаргасан шийдвэрийг эсэргүүцэн мэдэгдэл гаргасан байна.