ТОКИО-2020: Х.БОЛОРТУЯА ШӨВГИЙН НАЙМД ҮЛДЭВ

Т.САНДАГ-ОЧИР
2021-08-03

Токиогийн олимпын наадмын бөхийн төрлийн гурав дахь өдрийн барилдаан эхэллээ. Манай улсаас өнөөдөр эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд "Сокол" компани, "Аврагч" спорт хорооны тамирчин ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа 1/8 шигшээ барилдаанаа хийв.

Түүний өрсөлдөгч нь өсвөр үеийн дэлхийн хошой аварга Энэтхэгийн Сонам Малик байсан бөгөөд манай бөх өрсөлдөгчөө 2:2-оор ялснаар шөвгийн наймд шалгарлаа. Тэрбээр 1/4 шигшээд Болгарын Тайбе Юсейн, Бразилын Лаис Нунес нарын ялсантай барилдана.