М.ЛХАГВАГЭРЭЛ БЕЛАРУСЬ БӨХИЙГ 8:4-ӨӨР ХОЖИН ШӨВГИЙН НАЙМД ШАЛГАРАВ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-08-05

Эрэгтэй чөлөөт бөхийн хамгийн хүнд жин 125 кг-д зодоглож буй манай бөх М.Лхагвагэрэл өрсөлдөгч Беларусийн Д.Храмянковыг 8:4-өөр ялж, шөвгийн наймд шалгарлаа.

Залуучуудын ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт энэ бөхийг манай хүн ард нь гарч оноо түүсээр хожсон. Уг нь онооны зөрүү үүнээс их байж болох байсан ч М.Лхагвагэрэл барилдааны төгсгөлд биеэ нөөж, нэг их хүч гаргалгүй байсаар цагаа дуусгав.

Одоо манай бөх дунд шөвөгт казахстан гаралтай герман бөх Геннадий Чудиновичтой барилдана. Түүний өрсөлдөгч залуучуудын Европын аваргын хүрэл медальтай нэгэн юм байна.