Саид Моллаей: Молом гэдэг нэр үнэхээр их таалагдаж байгаа

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-08-05

Монгол Улсын иргэн, Олимпын мөнгөн медальт тамирчин Саид Моллаейг монголчууд өчигдөр халуун дотноор угтан авч, хадаг мөнгөн аягатай сүү, хөрөг зураг, баглаа цэцэгтэй угтан авсан юм.

Хэдий хайртай бүхнээсээ хол байгаа ч монголчуудын халуун дулаан сэтгэлд талархаж буйгаа тэрбээр хэлсэн юм. Тэрбээр, онгоцны буудалд сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Энд маш олон монголчууд цуглажээ. Сэтгэл маш өндөр байна. Энэ медаль бол монголчуудынх. Миний анхны олимпын медаль. Намайг Монголын Саид Моллаей гэж дуудсанд баяртай байна.

Бас монголчуудын надад өгсөн Молом гэдэг нэр үнэхээр таалагдаж байгаа. Би цаашдаа Монголд амьдарна. Би энд маш олон найз нөхөдтэй болсон. Би Монгол хүн болсон. Цаашдаа хэсэг хугацаанд амраад дахиад бэлтгэл сургуулилтдаа орно.

Ерөнхийлөгч Х.Баттулга надад баяр хүргээд, дасгал сургуулилтаа сайн хийвэл дараагийн олимпоос алтан медаль авах боломж байна гэж хэлсэн. Би хичээх болно” хэмээжээ. Тэрбээр, Иран улсад үлдсэн гэр бүлтэйгээ утсаар ярьсан бөгөөд тэднийг Монголд ирэх эсэхийг хэлж мэдэхгүй байна гэсэн юм.