Б.Хонгорзул өнөөдөр 19.15 цагаас хүрэл медалийн төлөө барилдана

Т.САНДАГ-ОЧИР
2021-08-05

Залуу тамирчин Б.Хонгорзул анхны олимпын наадамдаа хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. Тэрбээр дагах барилдаанд Гвиней улсын бөх Ф.Камараг 10:0-ээр буулгаж авсан юм.

Барилдааны эхэнд өрсөлдөгч нь манай бөхийг дэвжээнээс гаргах гээд түрж хөөхөд нь дагуулж шидэн бүхэл дөрвөн оноо авав. Улмаар хөлд нь сууж хоёр оноо, залгуулан крест эргүүлэн оноо түүсээр онооны зөрүүг 10 болгож, цэвэр ялалт байгууллаа.

Одоо Б.Хонгорзул 19.55 цагаас олимпын аварга АНУ-ын Х.Мароулистай хүрэл медалийн төлөө барилдах болно.