М.ЛХАГВАГЭРЭЛ ТАВДУГААР БАЙР ЭЗЭЛЛЭЭ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-08-06

Хүнд жингийн өсөж яваа бөхчүүдийн нэг М.Лхагвагэрэл анхны олимпдоо медалийн төлөөх хоёр барилдаан хийж, тавдугаар байр эзэллээ. Тэрбээр хүрэл медалийн төлөө Туркийн алдарт бөх, олимп, дэлхийн аварга Таха Акгюльд 5:0-ээр ялагдсан юм.

Акгюль хоёр удаа хөлд суун ард нь гарч дөрвөн оноо салгасан нь энэ барилдааны хувь заяаг шийдэв. Харин манай бөх оноо авах гэж яаж ч хичээгээд болсонгүй. Хашир аварга үнэхээр сайн хамгаалж байлаа. Ингэснээр чөлөөтийн гурав дахь бөх олимпийн наадмын медалийн төлөө хүч үзлээ.